Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Эх орондоо буцахаар ЭСЯ-нд хүсэлт тавьсан иргэдийн анхааралд

    Улсын Онцгой Комиссоос /цаашид УОК гэх/ өгсөн чиглэлийн дагуу Европын орнуудаас нутаг буцах хүсэлтэй Монгол иргэдийг татан авах МИАТ ХК-ийн тусгай үүргийн нислэгийг 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 14.30 цагт ХБНГУ-ын Франкфурт хотоос Улаанбаатарын чиглэлд үйлдэх болсонтой холбогдуулан дараах зүйлийг мэдэгдэж байна. Үүнд:

    Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн тоо 9412 хүрээд байна. ЭСЯ-наас буцах иргэдийн тоог тогтоох зорилгоор сүүлийн 1 сарын хугацаанд иргэдээс мэдээлэл хүлээн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 89 иргэн хүсэлтээ албан ёсоор гаргаж эдгээр хүсэлтийг УОК-оос тавьж буй хүндэтгэн үзэх шалтгаан тус бүрээр нь ангилж тоон мэдээллийг нэгтгэн УОК-ын удирдлагуудад тухай бүр танилцуулж байна.

    Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр явах иргэдийг УОК-ын шийдвэрээр Манай ЭСЯ шийдвэрлэхгүй /тээвэрлэх эсэхийг шийдэх/ бөгөөд өнөөдрийг хүртэл ирүүлсэн хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох баримт бичгийг нь үндэслэн УОК-ын Шуурхай штабт явуулах замаар зөвхөн тус штабт эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ. Өөрөөр хэлбэл ЭСЯ эцсийн шийдвэрийг гаргахгүй гэдгийг энд онцлон дурдах шаардлагатай..

    Иймд манай ЭСЯ-нд хүсэлтээ илэрхийлсэн 89 иргэнээс ЗӨВХӨН нэн хүндэтгэн үзэх дараах 5 шалтгаантай иргэдээс тэргүүн ээлжинд хүсэлтийг нь шийдвэрлэх шаардлагатай иргэд холбогдох өргөдөл, нотлох баримтыг хүлээн авч ЭСЯ-наас УОК-ын Шуурхай штабт танилцуулах бөгөөд ЭСЯ-нд хүсэлтээ илэрхийлсэн 89 иргэнээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд нь нотлох баримтаа өмнө явуулсан цахим шуудангийн хаягаас consulat@ambassademongolie.fr цахим шууданд 2020 оны 4 дүгээр сарын  22-ний өдрийн 17.00 цагт багтаж ирүүлнэ үү.

    УОК-оос тогтоосон нэн хүндэтгэн үзэх 5 шалтгаантай иргэн гэдэгт:

    – Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

    – Жирэмсэн

    – Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл

    – Хөгжлийн бэрхшээлтэй

    – Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

    Жич: Нотлох баримтад өргөдөл /хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, Монгол Улсад очоод хязгааралтад орохоо хүлээн зөвшөөрч түүний төлбөрийг төлөх, өвчний шинж тэмдэггүй байгаагаа баталсан байна/, гадаад паспорт, эрүүл мэндийн нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэр бүлийн баталгаа /гэр бүл гэдгийг тогтооход/ зэрэг орно. Нотлох баримтыг зөвхөн үүгээр хязгаарлахгүй ба анхан шатны нотолгоо хэмээн ойлгоно. Нотлох баримт тод гаргацтай, товч бөгөөд тодорхой байх шаардлагатай.

    Жагсаалтад багтах боломжтой дээрх шалгуурыг хангасан иргэдийн тоонд хязгаарлалт тавихгүй хэдий ч онгоцны суудлын багтаамж болон Европын бусад улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдэд тэгш боломж олгох үүднээс жагсаалтад багтсан иргэн бүр нислэгт бүрэн хамрагдах боломжгүйг урьдчилан анхааруулж байна.

    Түүнчлэн нислэгт хамрагдах иргэд нисэхээс өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байх шаардлагыг Монгол Улсын ЭМЯ-наас тавьж байгааг онцгой анхааруулж байна.

    Шинжилгээ өгөх боломжтой эмнэлгийн байгууллагуудын талаар мэдээлэл дараах байдалтай байна. Франц Улсын нөхцөлд байдлаас хамааран эмнэлэг тус бүрийн нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүйг ойлгож шинжилгээнд хамрагдах асуудлыг иргэн өөрөө хариуцна.

    Францын 32 Их сургуулийн эмнэлэг (Centres hospitaliers universitaires) болон хотын лабораториудад Covid-19 вирусын шинжилгээ хийж байна. Веб сайт нь:

    https://www.reseau-chu.org/32-chru/

    Коронавирусын шинжилгээ хийж буй зарим лабораториудын мэдээлэл

    COSEM Miromesnil http://www.cosem.fr/

    COSEM Atlas http://www.cosem.fr/

    BIOGROUP-LCD https://www.biogroup-lcd.fr/

    Le réseau de laboratoires d’analyses Bio 86 – https://www.bio86.net/

    Synlab Barla http://labo-barla.eu/prescriptions-covid-19-tous-labos/

    Түүнчлэн УОК-оос тогтоосон нэн хүндэтгэн үзэх 5 шалтгаантай иргэнд орж буй боловч УОК-оос гаргасан шийдвэрээр онгоцонд багтан тээвэрлэгдэх боломжгүй болсон иргэдэд ГХЯ-наас тодорхой шаттай тусламж үзүүлэх тухай саналын төсөл Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисст танилцуулагдан шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгааг мэдэгдэж байна.

    УОК-оос тусгай үүргийн онгоцонд багтан явахаар шийдвэрлэгдсэн иргэний хэрхэн ХБНГУ-д хүрэх талаар зааварчилгааг удахгүй Берлинд суугаа ЭСЯ-тай хамтран гаргах болно.