Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийн анхааралд /ЯАРАЛТАЙ /

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эрүүл ахуйн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 30 хүртэл Монгол Улс хуваарьт гадаад нислэгийг зогсоосон байдалтай байна. Одоогоор Монгол Улсын Засгийн газар уг хугацаанаас хойш арга хэмжээг сунгах эсэхийг нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэнэ гэсэн байр суурийг иргэд та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгааг анзаарч буй болов уу.

    Европын холбооны улсуудын хилийн хаалттай дэглэм 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сэргэх эерэг хандлага ажиглагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд иргэд үүнийг шийдвэр гаргахдаа зайлшгүй тооцох шаардлагатай юм.Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн тоо 10000 давсан мэдээлэл бий. Манай ЭСЯ-наас буцах иргэдийн тоог тогтоох зорилгоор сүүлийн 3 сарын хугацаанд иргэдээс мэдээлэл хүлээн авахад өнөөдрийн байдлаар 101 иргэн хүсэлтээ албан ёсоор гаргаж эдгээр хүсэлтээс УОК-ийн шийдвэрээр 28 /Берлингээс 12, Франкфуртээс 16/ иргэн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцжээ.УОК-ийн шийдвэрээр 6 дугаар сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Франкфурт хотоос МИАТ ХК-ийн 250-270 орчим зорчигчтой онгоц нисэхээр төлөвлөгдсөн ба ЭСЯ-наас иргэдийн өргөдөл, хүсэлт, холбогдох нотлох баримтуудыг хүлээн авахаар төлөвлөж байна.

    Урьдын адил тусгай үүргийн нислэгээр явах иргэдийг УОК-ын штаб сонгоно. Өөрөөр хэлбэл ЭСЯ эцсийн шийдвэрийг гаргахгүй гэдгийг энд онцлон дурдаж байна.Онгоцны багтаамжийн /250-270/ улмаас шийдвэр нарийвчлагдаж гарч буйг анхаараарай. Тухайлбал 5 дугаар сарын 2-ны өдрийн онгоцонд 19 өндөр настан бүртгүүлсэн боловч 3 хүн буюу 78-90 насны иргэд шийдвэрлэгдсэн.

    Дараах нэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг УОК-ийн штаб нэн тэргүүний ээлжинд шийдвэрлэгдэнэ.

    – Эрүүл мэндийн шалтгаантай иргэн (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

    – Жирэмсэн иргэн- Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

    – Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

    Бусад дараах шалтгаантай иргэд бүртгэлийн мэдээллээ явуулж болно.

    ​Ø Богино хугацааны визтэй иргэн

    Ø Байрлах газаргүй болсон иргэн

    Ø Оюутан

    Ø Санхүүгийн боломжгүй болсон иргэн

    Ø Насанд хүрээгүй хүүхэд /Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 18 хүртэлх насны хүүхэд орно/

    Ø Бусад

    Иймд дараах зааврын дагуу иргэн Та /гэр бүл бол гэр бүлийн гишүүн тус бүрээр/ бүртгэлийн мэдээллээ явуулна уу.

    1. Эцэг (эх)-ийн нэр (Крилл үсгээр бичнэ)

    2. Өөрийн нэр (Крилл үсгээр бичнэ)

    3. Хүйс: Эр/Эм

    4. Регистрийн дугаар: (Дугаарын эхний 2 үсгийг криллээр бичнэ үү)

    5. Монгол Улсын Үндэсний гадаад паспортын дугаар (Жишээ: Е1234567)

    6. Байнгын ажиллагаатай холбоо барих утасны дугаар: Нэмэлт тодруулга авахад бэлэн байх

    7. Байнгын ажиллагаатай холбоо барих имэйл хаяг: Нэмэлт тодруулга авахад бэлэн байх

    8. Оршин суугаа хот: (Латин үсгээр бичнэ)

    9. Монголд Улсад буй гэр бүлийн гишүүний нэр, утасны дугаар: Нэмэлт тодруулга авахад бэлэн байх

    10. Буцах нислэгийн маршрут, огноо: (Хэрвээ захиалга хийсэн бөгөөд хүчинтэй хэвээрээ байгаа тохиолдолд)

    11. Визийн ангилал, дуусах хугацаа:

    12. Түр ирсэн эсвэл байнгын оршин суугч эсэх:

    13. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх:

    Дээрх явуулсан мэдээлэлд дараах баримтыг хавсаргана.Хавсаргахдаа зөвхөн цахим шуудангаар явуулсан мэдээлэл нотлогдохгүй, УОК-ийн штаб нотлох баримтад үндэслэн олон тооны хүнээс цөөн тооны хүнийг онгоцны багтаамжаас шалтгаалан хүндэтгэх шалтгаанаар ангилан сонгоно гэдгийг зайлшгүй тооцохыг хүсч байна.

    • Нөхцөл байдлаа тодорхой бичсэн өргөдөл /гараар болон компьютерт бичсэн, гарын үсгээ зурсан байх, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, Монгол Улсад очоод хязгааралтад орохоо хүлээн зөвшөөрч түүний төлбөрийг төлөх, өвчний шинж тэмдэггүй байгаагаа баталсан байна/

    • Эрүүл мэндийн шалтгаантайг нотлох баримт – Эмчийн бичиг, эмнэлгийн магадлагаа гэх мэт.

    • Бага насны хүүхэдтэй гэр бүл (0-16 насны хүүхэдтэй) – Паспортын нүүр хуудас, төрсний гэрчилгээ

    • Ахмад настан (60-аас дээш настай) – Паспортын нүүр хуудас

    • Жирэмсэн – Жирэмсэн болон түүний хугацааг тодорхойлсон баримт бичиг

    • Хөгжлийн бэрхшээлтэй – Холбогдох нотлох баримт

    Бусад шалтгаантай иргэд ирүүлэх мэдээлэлдээ дараахыг хавсаргана.

    ❖ Нөхцөл байдлаа тодорхой бичсэн өргөдөл /гараар болон компьютерт бичсэн, гарын үсгээ зурсан байх, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, Монгол Улсад очоод хязгааралтад орохоо хүлээн зөвшөөрч түүний төлбөрийг төлөх, өвчний шинж тэмдэггүй байгаагаа баталсан байна/

    ❖ Богино хугацааны визтэй – Визийн ангилал, дуусах хугацааг өргөдөлдөө бичиж, визийн хуудсыг хавсаргах

    ❖ Байрлах газаргүй – Нөхцөл байдлаа өргөдөлдөө товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсаргах

    ❖ Оюутан – Оюутны үнэмлэх хавсаргах

    ❖ Санхүүгийн боломжгүй болсон – Нөхцөл байдлаа өргөдөлдөө товч, тодорхой тайлбарлаж нотлох баримт бий бол хавсаргах

    ❖ Насанд хүрээгүй хүүхэд (Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 16-18 насны хүүхэд) – Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч өргөдөл гаргаж нотолгоог хавсаргана.

    ❖ Бусад – Нөхцөл байдлаа өргөдөлдөө товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсаргахМэдээлэл /13 асуулт/ болон нотлох баримтаа /өргөдөл гэх мэт/ дараах хаягаар 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 5-ны өдрийн 17.00 цаг хүртэл явуулах, зайлшгүй тодруулах асуултыг утсаар лавлана уу.

    Цахим шуудангийн хаяг: burtgel@ambassademongolie.fr

    ЭСЯ-ны консулын утас: 01 46 05 28 12 /2 дарж монгол хэл сонгоод 1-ийг дарна/

    Нэн тэргүүнд шийдвэрлэгдэх шаардлага хангаж буй ч онгоцны багтаамж, ЕХ-ны бусад улсуудаас иргэд явах шаардлага зэргээс шалтгаалж бүх иргэд шийдвэрлэгдэхгүй байх магадлалтайг тооцно уу. УОК-ийн штаб олон 2300 орчим иргэнээс 250-270 иргэн сонгох шаардлагатай тулгарч байгааг ойлгон хүлцэж буйд урьдчилан талархал илэрхийлж байна.

    Онцгой анхаарах зүйл: Өмнө явагдсан бүртгэлээс үзэхэд цахим шуудангаар зөвхөн бага хэмжээний мэдээлэл явуулах төдий бүртгэлд хайхрамжгүй хандаж буй тохиолдол элбэг гарсан тул иргэн баримт бичгийн бүрдүүлэлтэнд онцгой анхаарч өгөхийг хүсч байна. Мөн өмнө нь нотлох баримт өргөдлөө явуулсан хүмүүс дахин шаардлагаа тодорхойлж дээрх зааврын дагуу явуулахыг зөвлөж байна. УОК-оос тусгай үүргийн онгоцонд багтан явахаар шийдвэрлэгдсэн иргэдтэй бид тус бүр холбогдож дараагийн зааварчилгааг өгөх болно.

    Монгол Улсын ЭСЯ