Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • “Эх түүхийн олимпиад”-ад дэд тэргүүн байр эзэлсэн Отгонбаатарын Мөнхцэцэгт шагнал гардуулав

    26782083_1681572581863827_161052829_o

    Монгол үндэстний эх хэл, түүх, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Түүхийн Улсын олимпиадыг зохион байгуулах Дэд хороо хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр дэлхий даяар зохион байгуулсан. Тус олимпиадын хамтран ажиллагч байгууллагаар МУИС, МУБИС, ШУТИС, дэмжигч байгууллагаар  МИАТ ХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван толгой, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбор, Адмон ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо тус тус ажиллав.

    “Эх түүхийн олимпиад”-ад хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүд 11-14 нас, 15-18 насны гэсэн 2 түвшинд 50 асуулт бүхий цахим сорил бөглөж, эсээ бичиж өрсөлдлөө. 11-14 насанд 75 хүүхэд, 15-18 насанд 57 хүүхэд, нийт 132 хүүхэд оролцсон байна.

    15-18 насны хүүхдийн дунд явагдсан олимпиадад дэд тэргүүн байр эзэлсэн Отгонбаатарын Мөнхцэцэгийг Элчин сайд А.Баттөр 1 дүгээр сарын 10-нд Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, баяр хүргэж, өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, эвлүүлдэг монгол гэр зэргийг гардуулав.

    Уг олимпиадыг уламжлал болгон тогтмол явуулахаар төлөвлөж байна.