Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЮНЕСКО-гийн төв байранд Монгол Улсыг сурталчлав

    IMAG5819

    “Соёлын дурсгалт өв – хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа.

    “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэн

    Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт суманд орших “Рашаан хад”-нд хадгалагдсан  хадны сүг зургуудын гэрэл зургаар 10 000 жилийн тэртээх бидний өвөг дээдсүүдийн хойч үеийнхэндээ дамжуулахыг зорьсон захиасыг толилуулах үүднээс уран бүтээлч, “Сэмүүн” студийн найруулагч, продюсер Б.Баярын “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд гаргалаа. Үзэсгэлэнг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Захиргаа, менежментийн орлогч захирал Николас Жефферс, Монголын Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, уран бүтээлч Б.Баяр нар үг хэлэв.

    IMAG5797

    received_739971009833783-20191215-161352286

    received_622665091807327-20191215-16135299

    Б.Баяр нь эдүгээ цагийн бидэнд 10 000 жилийн тэртээх Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хийгээд ахуйн ертөнцийг таниулах зорилгоор  ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад манай улсаас бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газруудаар болон Монголын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудаар буюу 500 гаруй хадны зураг бүхий цогцолборт нийтдээ 65 мянга гаруй зургууд хадгалагдаж байгаа  газруудаар явж  ан амьтан, тамга тэмдэг, ахуйн зан үйлийг харуулсан 3 000 гаруй сүг дүрсний гэрэл зургийг буулгасан уран бүтээлч.

    “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг

    Монголын соёлын өвд суурилан бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн гол тайзнаа толилууллаа. Тоглолтыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Захиргаа, менежментийн орлогч захирал Николас Жефферс нар үг хэлж, Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн профессор С.Дулам “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн танилцуулгыг хийж, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессор Д.Ариунболд Монголын эртний хөгжмийн зэмсгүүдийг найрал хөгжимийн тусламжтайгаар танилцуулж, нэг бүрчлэн үзэгчдэд дуугаргаж сонирхуулав. 

    received_479900945982473

    Этно бүжгэн жүжигт Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг олон соёлын биет болон биет бус өвийн элементүүдийг оруулснаараа онцлог урлагийн бүтээл юм.

    “Соёлын дурсгалт өв – хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нар дэмжиж ажилласнаар амжилттай хэрэгжлээ.

    Монгол Улсын хувьд анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглуулсан нь ЮНЕСКО төдийгүй, танхим дүүрэн үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж талархалтайгаар хүлээн авлаа. Тоглолтыг үзэхээр нийт 811 хүн Франц, Монако, ХБНГУ-аас бүртгүүлэв.

    Бүжгэн жүжгийн төгсгөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцсон бүх уран бүтээлчид болон энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлэв.