Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас Монгол Улс олон улсаас агаарын замаар Монгол Улсад нэвтрэх, тус улсаас гарах онгоцыг зогсоох шийдвэрийг 2020 оны 4 дүгээр сарын 30 хүртэл сунгав (Засгийн газрын хуралдаанаар хараахан албажаагүй байна).
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд хэрхэн буцах тухай асуулт олноор ирж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг өгч байна.
1. ОХУ-ын ЗГ-ын шийдвэрээр 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гадны иргэдийн өөрийн улсын хилээр нэвтрүүлэхгүй болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улс уруу Хиагт-Алтанбулаг боомтоор хүсэлт тавьж нэвтрэх сонирхолтой иргэд ОХУ-ын дотоод тээврээр Европын холбооны улсаас Монгол-Оросын хилийн боомтод очих боломжгүй байна.
2. БНХАУ-ын Эйр Чайна компани Европын зарим улсаас цөөн тооны нислэг хүлээн авч байгаа ч Бээжин болон бусад хотод буусан иргэдийг хувийн зардлаар нь 14 хоног, цааш Эрээн боомт уруу очсон нөхцөлд 14 хоног, дараа нь УОК-ийн зөвхөн шийдвэрээр Замын-Үүд боомт уруу орсон нөхцөлд дахин 14 хоног тусгаарлагдах нөхцөлтэй байна.
Иймд 🇲🇳иргэд та бүхэн үүсээд буй нөхцөл байдалд хүлээцтэй хандаж ЭСЯ-наас өмнө нь визийн нөхцөлийг сунгахад гаргаж буй дэмжлэгийн талаар мэдээллийг үзнэ үү.
Иргэдийг Европоос дахин тусгай үүргийн онгоцоор авах талаар УОК-оос албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй байгааг ойлгож хүлээн авна уу.
Жич: (Шийдвэр гарсан нөхцөлд зарлана. Хэрэв шийдвэр гарсан эсэхээс үл хамаарч бүртгүүлэх хүсэлтэй иргэд байгаа бол өмнөх зааврыг дагана уу.)
Парис дахь ЭСЯ