Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Франц Улсын хэмжээнд зорчих хөдөлгөөн хязгаарласан тухай

    Франц Улсын хэмжээнд зорчих хөдөлгөөн хязгаарласан тухай

    Франц Улсын ДХ-ийн сайд К.Кастенерийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж тус улсын хууль сахиулах байгууллагаас гудамж талбайд дараах шалтгаанаас бусад нөхцөлд хөдөлгөөний хязгаарлалтыг Лхагва гарагаас эхлэн мөрдүүлэхээр болов.

    1. Албан ажилдаа явах, ирэх (боломжтой нөхцөл гэрээсээ цахимаар ажлаа явуулах)

    2. Зайлшгүй шаардлагаар эмнэлгийн байгууллагад очих, буцах 

    3. Өндөр настан болон хүүхэд асрах зайлшгүй шаардлагаар гарах, орох

    4. Зөвхөн гэрийн ойролцоо (бусадтай шаардлагатай зайг барьж) биеийн тамир, спортоор хичээллэх.

    5. Зайлшгүй хүнсний хэрэгцээт барааг авах

    Дээрх шаардлагаар гэрээсээ гарах нөхцөлд тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан дараах батламжийг бөглөж биедээ авч явна. (татаж авч бөглөнө)

    https://www.interieur.gouv.fr/…/Attestation-de-deplacement-…

    Эдгээр арга хэмжээг зөрчсөн нөхцөлд тус улсын цагдаагийн байгууллагаас 135 еврогийн торгууль ноогдуулахаар болсон байна. 

    Иймд иргэд та бүхэн суугаа улсын хууль тогтоомж, гаргасан журмыг чанд сахиж мөрдөнө үү. Энэ таны эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой болно.

    Тус улсын Засгийн газраас коронавирустай хамааралтай бүх мэдээллийг нэгдсэн байдлаар дараах веб хуудсаас авна уу.

    https://www.gouvernement.fr/info-coronavirus

    Парис дахь ЭСЯ