2010 оны 7 сарын 13
Норманди мужийн Crux тосгонд Монголчууд наадмаа хийж, Улс үндэснийхээ ой болон Монгол Францын дипломат харилцааны 45 жилийн ойг тэмдэглэв.


31 juin 2010
Mongolie, terre d’opportunités. Mission de découverte d’un marché. Oulan-Bator – Mongolie. 13 - 14 Octobre 2010


2010 оны 6 сарын 22
Элчин сайд Ж.П. Дюмоныг "Найрамдал" медалиар шагнав.


21 juin 2010
Ambassadeur Jean-Paul DUMONT est décoré d'une ordre de mérite de la « Paix »


Accueil
Actualités, événements
Монголчуудад зориулсан зарлал, мэдээ
Mongolie
Mongolie - France
Relations
Associations
Ambassade
L'Ambassadeur
Personnel
Coordonnées et plan d'accès
Service consulaire
VISAS
Coordonnées et plan d'accès
Монгол иргэдэд vзvvлэх vйлчилгээ
Монгол иргэдийн бvртгэл
Tourisme
Informations pratiques
Adresses utiles
Lieux à visiter
Se loger
Culture
Altai Khairkhan
Liens
Contact
Accueil > Монголчуудад зориулсан зарлал, мэдээ

Элчин сайд Ж.П. Дюмоныг "Найрамдал" медалиар шагнав.

2010 оны 6 сарын 22

Элчин сайд Ж.П. Дюмоныг "Найрамдал" медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Жан Поль Дюмоныг Найрамдал медалиар шагнав. Элчин сайд, ноён Ж.П.Дюмон нь Франц Улсын Дорно дахины хэл шинжлэлийн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд Гадаад хэргийн тэргүүн зэргийн зөвлөх цолтой дорно дахинаар өндөр мэргэшсэн англи, хятад, орос, португали, вьетнам хэлний өндөр мэдлэгтэй мэргэжлийн дипломатч юм. Тэрээр анх 1971-1975 онд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо БНФУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж дипломат албан дахь амжилтынхаа гарааг эхэлжээ. 1975 оноос хойш Францын гадаад хэргийн яамны Гэрээ эрх, консулын газар, мөн Ази Номхон далайн газар, Гонконг дахь дэд консул, Францын Гадаад хэргийн яам- сайдын ажлын алба, Вашингтон дахь ЭСЯ-нд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хо Ши Миньд Ерөнхий Консул, Бразилийн Ресивд Ерөнхий консул, Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн газар, мэдээллийн албаны даргын орлогч, Бельгийн Лиежд Ерөнхий Консул, Алжирт Ерөнхий Консул, Батлан хамгаалахын төрийн дээд шатны албан хаагч, Антий ба Гияны бүс дэх хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Элчин сайд, Карибын Улсуудын Нийгэмлэгийн (AEC) болон Карибын хамтын нийгэмлэг (CARIKOM)-ийн дэргэдэх Францын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2009 оны 7 дугаар сараас БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.




[Хэвлэх]    [Буцах]