Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ

    2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тус ЭСЯ-д хандан эх орондообуцах өргөдөл гаргасан иргэдийн мэдээллийг танилцуулж байна. Иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээстусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг burtgel@ambassademongolie.frхаягаар хүлээн авч байна.  Мөн өөрийн хүсэлтээр нутаг буцахаа больж буй иргэд ЭСЯ-тай холбогдож,жагсаалтаас нэрээ хасуулах боломжтой.      МОНГОЛ […]

    Эх орондоо буцахаар хүсэлтээ гаргасан Монгол Улсын иргэдийн анхааралд

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эрүүл ахуйн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Монгол Улс хуваарьт гадаад нислэгийг зогсоосон байдалтай байна. Цаашид сунгах эсэх талаар албан шийдвэр гараагүйг мэдэгдье. Манай ЭСЯ-наас буцах иргэдийн хүсэлтийг сүүлийн  3 сарын хугацаанд иргэдээс хүлээн авахад өнөөдрийн байдлаар 108 иргэн хүсэлтээ албан ёсоор гаргаж […]

    ⏰Консулын үйлчилгээний цаг авах заавар⏰

    Үйлчилгээний цаг, зөвхөн түүнтэй холбоотой мэдээлэл авах цахим шуудангийн (email) хаяг: rdv@ambassademongolie.fr  Уг хаягаар доорхи мэдээллийг өдөр бүр 9.00-12.00 цагт явуулна.  1. Овог, нэр 2. Үйлчилгээний нэр, төрөл, тоо (итгэмжлэл 2, төрсний гэрчилгээ 1, гадаад паспорт 2 г.мэтээр бичнэ) 3. Боломжтой гараг (аль нэг гарагт боломжгүй байдаг г.м) 4. Утасны дугаар (зайлшгүй бичих) 5. Аль […]

    “Теле хичээл”

    БСШУСЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Теле хичээл” (1-12 дугаар ангийн бүх хичээл)-ийг дэлхийн аль ч өнцөг булангаас гар утсан дээрээ үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой болгосон байна “Теле хичээл” байрлах цахим хуудас:  www.econtent.edu.mn, https://mecss.gov.mn/

    Эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийн анхааралд /ЯАРАЛТАЙ /

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эрүүл ахуйн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 30 хүртэл Монгол Улс хуваарьт гадаад нислэгийг зогсоосон байдалтай байна. Одоогоор Монгол Улсын Засгийн газар уг хугацаанаас хойш арга хэмжээг сунгах эсэхийг нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэнэ гэсэн байр суурийг иргэд та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгааг анзаарч […]

    Зарлал (Консулын үйлчилгээ)

    Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечилэн үзүүлэх боломжтой болов. Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч […]

    Эх орондоо буцахаар ЭСЯ-нд хүсэлт тавьсан иргэдийн анхааралд

    Улсын Онцгой Комиссоос /цаашид УОК гэх/ өгсөн чиглэлийн дагуу Европын орнуудаас нутаг буцах хүсэлтэй Монгол иргэдийг татан авах МИАТ ХК-ийн тусгай үүргийн нислэгийг 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 14.30 цагт ХБНГУ-ын Франкфурт хотоос Улаанбаатарын чиглэлд үйлдэх болсонтой холбогдуулан дараах зүйлийг мэдэгдэж байна. Үүнд: Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн тоо […]

    🇫🇷✈️✈️🚷🇲🇳Хязгаарлалтын хугацаанд эх орондоо буцах хүсэлтэй Монгол иргэдийн анхааралд❗️

    Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас Монгол Улс олон улсаас агаарын замаар Монгол Улсад нэвтрэх, тус улсаас гарах онгоцыг зогсоох шийдвэрийг 2020 оны 4 дүгээр сарын 30 хүртэл сунгав (Засгийн газрын хуралдаанаар хараахан албажаагүй байна).  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд хэрхэн буцах тухай асуулт олноор ирж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг өгч байна. 1. ОХУ-ын ЗГ-ын шийдвэрээр […]

    ЭСЯ-ны ажиллах цагийн хуваарь

    Франц Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ нь Франц Улсын Дотоод хэргийн яамнаас мөрдүүлж байгаа хязгаарлалтын хүрээнд Монгол Улсын ГХЯ-наас ирсэн чиглэлд үндэслэн өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлж байна. Уг хугацаанд иргэдийг биечилэн хүлээн авахгүй бөгөөд дараах хаяг, утсаар асуудлыг шийдвэрлэж ажиллана. Консул болон визийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг www.ambassademongolie.fr хуудаснаас авна уу.  Шаардлагатай нөхцөлд […]

    Франц Улсын хэмжээнд зорчих хөдөлгөөн хязгаарласан тухай

    Франц Улсын хэмжээнд зорчих хөдөлгөөн хязгаарласан тухай Франц Улсын ДХ-ийн сайд К.Кастенерийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж тус улсын хууль сахиулах байгууллагаас гудамж талбайд дараах шалтгаанаас бусад нөхцөлд хөдөлгөөний хязгаарлалтыг Лхагва гарагаас эхлэн мөрдүүлэхээр болов. 1. Албан ажилдаа явах, ирэх (боломжтой нөхцөл гэрээсээ цахимаар ажлаа явуулах) 2. Зайлшгүй шаардлагаар эмнэлгийн байгууллагад очих, буцах  3. Өндөр настан болон […]