Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Nouvel an mongol 2018

    Collage sans titre

    Nouvel an Mongol

    Монгол Улсын Соёлын элчийг хүлээн авч уулзав

    Eris Masse

    Элчин сайд А.Баттөр 1 дүгээр сарын 18-нд Франц Улс дахь Монгол Улсын Соёлын элч Эрик Массэ-г Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Соёлын элч Эрик Массэ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдээ танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Монако дахь Монгол Улсын Өргөмжит консулыг хүлээн авч уулзав

    IMAG1442

    Элчин сайд А.Баттөр 1 дүгээр сарын 18-нд Монако дахь Монгол Улсын Өргөмжит консул Элизабэт Гонду-г Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Өргөмжит консул Элизабэт Гонду Монгол, Монакогийн соёлын өвийг хамгаалах, археологийн судалгаа шинжилгээний салбарт хийгдсэн ажлуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

    MFA71866

    Энэхүү хурлаас гарах тайлан, зөвлөмж нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд олон улсын хүний эрхийн стандартын дагуу хүний эрхийг хамгаалж, хангахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн  Европын Холбоо, Монгол Улсын хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагаа, яриа хэлцээг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж албаны хүмүүс үзэж байна. Бага хурлыг 2017 оны 10 дугаар сараас […]

    МОНГОЛ, ФРАНЦЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛОВ

    MFA71709

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас Европ болон Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Тиери Матү нар ахалж оролцов.

    Le cinéma de Mongolie à l’honneur au 24e Festival International des Cinémas d’Asie de Vesoul

    Evénement exceptionnel : le cinéma de Mongolie à l’honneur au 24e Festival International des Cinémas d’Asie de Vesoul (30 janvier – 6 février 2018) en présence de la réalisatrice Byambasuren Davaa et du réalisateur Gombojav JIGIDSUREN, venus spécialement pour cette rétrospective unique en son genre.

    Ж.Чинбүрэн Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүнээр сонгогдлоо

    141083

    Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүнээр сонгогдлоо.

    “Эх түүхийн олимпиад”-ад дэд тэргүүн байр эзэлсэн Отгонбаатарын Мөнхцэцэгт шагнал гардуулав

    26782083_1681572581863827_161052829_o

    15-18 насны хүүхдийн дунд явагдсан олимпиадад дэд тэргүүн байр эзэлсэн Отгонбаатарын Мөнхцэцэгийг Элчин сайд А.Баттөр 1 дүгээр сарын 10-нд Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, баяр хүргэж, өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, эвлүүлдэг монгол гэр зэргийг гардуулав.

    Элчин сайд А.Баттөр От-де-Сен мужийн дэд Ерөнхийлөгч, Булонь-Биянкур хотын захирагч П.К.Багэ-тэй уулзав

    Элчин сайд А.Баттөр От-де-Сен мужийн дэд Ерөнхийлөгч, Булонь-Биянкур хотын захирагч П.К.Багэ-тэй 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд А.Баттөр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцлоод Улаанбаатар хотноо 2018 оны 1 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалтын талаар дурдав.

    Монгол орны хөгжилд XIV чуулган

    Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ, илтгэлийн гол агуулга хүрээ, хөндөж буй асуудалд өөрийн зүгээс дэвшүүлж буй санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүй хэлбэрийн абстрактыг (500 үгэнд багтаах) Монгол эсхүл Англи хэл дээр боловсруулан 2018 оны 1 сарын 11 дотор chuulga@gmail.com хаягаар хувийн танилцуулгын (CV) хамт ирүүлнэ.