Home Паспорт захиалах

Элчин сайдын яам гадаад паспорт олгохгүй бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд захиалан авч өгнө. Үндэсний энгийн паспортыг захиалга авснаас хойш 2-3 сарын хугацаанд олгоно. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэн дараах бичиг баримтыг эх хувиар нь бүрдүүлж өгнө.

  1. Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгохийг хүссэн тухай өргөдөл, 
  2. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа. Энэ лавлагааг Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яамны +33 146053016 дугаарын факсаар ирүүлэх шаардлагатай), 
  3. Эзэмшиж буй үндэсний энгийн гадаад паспортын эх хувь, 
  4. Гэрэл зураг 4 ширхэг (цагаан фонтой, 3,5 х 4,5 см хэмжээтэй), 
  5. Паспорт захиалах хуудас 2 хувь (татаж авах)
  6. Паспортын хураамж 50 евро бэлнээр