Home Паспорт сунгах

Элчин сайдын яамны тойрогт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах тохиолдолд паспортын хүчинтэй хугацаа дуусахаас  1-2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ Элчин сайдын яаманд тавих бөгөөд дараах материалыг бүрдүүлж шуудангаар илгээх, эсвэл өөрийн биеэр авчирна: 

 

Гадаад паспортын сунгалт хийлгэхэд

·  Иргэний үнэмлэх

·  Гадаад паспортын сунгалтын мэдүүлгийг бөглөх /татаж авах/, бөглөх заавар /татаж авах/

·  Гадаад паспортын сунгалтын хугацааг тасралтгүйгээр сунгах бөгөөд эзэмшигч тасралтгүй сунгасан хугацааны төлбөрийг төлнө.


Паспортын хүчинтэй хугацааг нэг жилээр сунгана. Үйлчилгээний төлбөрийг бэлнээр төлж болох бөгөөд өргөдөлд дурдсан хугацаатайгаа дүйцсэн төлбөр байх шаардлагатай. 

Дээрх материал бүрэн ирүүлсэн тохиолдолд паспортын хүчинтэй хугацааг ажлын хоёр хоногт багтаан сунгана. 


Тайлбар: 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспортыг сунгахгүй тул ийм паспорттай иргэд шинээр паспорт авах шаардлагатай.