Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • шуудангаар бичиг баримт илгээх заавар

    Хэрэв иргэн та ЭСЯ-нд өөрийн биеэр ирэх боломжгүй, шуудангаар харьцаж авах боломжтой консулын зарим үйлчилгээг авахдаа бичиг баримтаа ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээж болно.

    Шуудан илгээх хаяг:

    Ambassade de Mongolie. 5, avenue Robert-Schuman 92100 Boulogne-Billancourt.

    1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах.

    2. Үйлчилгээний хураамж хийсэн эсэхийг шалгах.

    3. Бичиг баримт илгээхдээ Lettre recommandée, lettre suivie зэрэг шуудан хаана явааг хянах үйлчилгээтэй шууданг сонгохыг зөвлөж байна.

    4. Хэрэв паспорт, буцах үнэмлэх, төрсний гэрчилгээ, баталгаат орчуулга зэрэг бичиг баримт буцааж авахаар бол буцах төлбөр төлсөн буцах дугтуйг дотор нь хийж явуулна.Эдгээр бичиг баримт нь үнэт цаас тул буцаан авах дугтуй нь хатуу, усанд норохооргүй байвал зохимжтой.

    5. Буцах дугтуйн дээрээ хүлээн авах хаяг, гар утасны дугаараа бичих шаардлагатай.

    6. Хэрэв та тухайн хаягнаасаа нүүх бол ЭСЯ-тай утсаар болон и-мэйлээр холбогдож мэдэгдэх.

    7. Шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан тохиолдолд ЭСЯ хариуцлага хүлээхгүй.