Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • TURKISH AIRLINES КОМПАНИЙН НИСЛЭГЭЭР МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД – COVID-19 : INFORMATION VOYAGEURS À DESTINATION DE MONGOLIE AVEC TURKISH AIRLINES

    Гадаад улсаас Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр Истанбулаар дамжин Улаанбаатар руу зорчих зорчигчдын анхааралд дараах мэдээллийг хүргэж байна.

    Les informations suivantes sont portées à l’attention des passagers qui se rendent de l’étranger à Oulan-Bator via Turkish Airlines en transitant par Istanbul.

    -Тийзийг 2 талдаа бичүүлж болно.

    -Тусгаарлах байрны нийт төлбөр:  19-өөс дээш насны том хүн 360.000₮, 6-18 насны хүүхэд 220.000₮, 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Хугацаа 7 хоног.

    -Тусгаарлах байрны төлбөрийг Улсын Онцгой комиссын Хаан банкны 5084538375 дансанд шилжүүлсний дараа тийз баталгаажна.  

    -Тусгаарлалтын төлбөр хийхдээ зорчигчийн ОВОГ, НЭР, РЕГИСТЕРИЙН ДУГААР, болон ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨР гэсэн мэдээллийг заавал бичнэ.

    -Тусгаарлалтад хамт нэг өрөөнд орох хүсэлтэй иргэд тийз бичүүлэхдээ мэдэгдэнэ.

    -Зөвхөн Улаанбаатарт буухаас 72 цагийн өмнө хийлгэсэн PCR шинжилгээ СӨРӨГ хариутай зорчигчийг тээвэрлэнэ. Транзит зорчигчдын хувьд Улаанбаатарт буух хүртэл хариу нь 72 цагаас хэтэрч байвал Истанбулын нисэх буудал дээр 24 цаг ажилладаг лабораторт PCR шинжилгээ өгч болно.  https://www.istairport.com/en/announcements/istanbul-airport-test-center-is-at-your-service-24-7

    -Вакцины 2 тунгаа хийлгэсэн зорчигчид гэрчилгээний зургийг Туркиш Эйрлайнс-т мэдээлнэ. Монгол Улсад ирээд гэрийн нөхцөлд тусгаарлагдана. PCR шинжилгээ шаардахгүй.

    -Ямар нэг амьтан тээвэрлэх бол Туркиш Эйрлайнст эрт мэдэгдэж мэдээлэл авна.

    -Зорчигчид нисэх буудал, онгоцонд заавал амны хаалт зүүнэ.

    -Нислэгийн мэдээлэл:

    TK4936,  Истанбул – Улаанбаатар 2021.04.10

    Хөөрөх цаг           : 08:45*

    Буух цаг                : 22:10*

    TK4937,  Улаанбаатар- Истанбул 2021.04.11

    Хөөрөх цаг           : 01:35*

    Буух цаг                : 05:15*

    *Орон нутгийн цагаар

    *Суудлын тоо хязгаартай тул тийз авах зорчигчид Туркиш Эйрлайнсийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын +976 70146161 утас, ulnsales@thy.com  цахим шуудангаар хандана уу.

    Нийтэлсэн: 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр