Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018” бизнес–хөдөлмөрийн форумыг 6 дугаар сарын 29–30-нд зохион байгуулахаар төлөвлөж байна

    Солонгос дахь  Монголын Залуучуудын Холбооноос  залуучуудын бизнес санал санаачилга, түүний орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018” бизнес–хөдөлмөрийн форумыг 2018 оны 6 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Бизнес–хөдөлмөрийн форумд залуучуудын хөгжлийн “Полиси” төв, үндэсний үйлдвэрлэгч “Монос” групп, “Янмал” ХХК, Тэргэнцэртэй иргэдийн ТББ, “Элит ноёрхол” ХХК, « Хар ус мандал » констракшн болон залуу бизнес эрхлэгчид оролцохоос гадна зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Учрал, эдийн засагч Д.Жаргалсайхан, Үндэсний маркетингийн агентлагийн захирал Г.Түвшинтөгс нар оролцох ажээ.

    Энэхүү форумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ дахь Монголын Залуучуудын Холбооны myfksc2016@gmail.com цахим шуудангаар холбогдон авах боломжтой.